С.Зоригт: Урлаг бол алалцааны салбар. баригдмал, нэгэн хэвийн байгаад байвал цааш хөгжихгүй
Залуусыг уран бүтээлээрээ байлдан дагуулж буй дуучин, жүжигчин С.Зоригттой ярилцлаа.
-Таны хүүхэд наснаас яриагаа эхэлье. Ямар хүмүүжлээр өнөөгийн С.Зоригт гэдэг хүн бий болсон бэ?
-Хөдөө эмээ, өвөө дээрээ өссөн л дөө. Бусад хүүхдүүдийн адил даага сургаж, айл хотлын хүүхдүүдтэйгээ барилдаж, хонинд яваад л. Хүүхэд насаа дурсахаар үнэхээр сайхан санагддаг. Өглөө хашаагаа малтаж,