Ээжийнхээ үгнээс огт гардаггүй сайн охин хэмээн өөрийгөө магтаж явсан дуучин Д.Отгонжаргал эхийнхээ өврөөс гараад дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж яваа бололтой. Олны танил дуучин залуутай дотно харилцаатай байсан нь түмэнд дэлгэгдээд жил ч болоогүй байхад тэрбээр дахиад л айлын нөхөр “чангаажээ”. Тодруулбал, албан ажлаасаа гарч, чөлөөт уран бүтээлч гэгдэх болсон