1.Өмнөд нутгийн өвөл Дундад улсын өмнөд нутгийн өвөл хүйтэн бороо хөглөрсөн манангаар жиндүүхэн үнсэж угтлаа. Буриадын дүнзэн байшингийн тоосгон өрлөгтэй цэмцгэрхэн шавар пийшинд өдөржин цогшин  улалзаж байдаг бүдүүн дархины нуугисан илчээр өвлийг төсөөлдөг миний хувьд сүрлэн саравч, чулуун байшинд хөхөрч улайсан нүцгэн хөлдөө даавуу шаахай углаж хөвөнтэй хүрэм давхарлан бэгнэсэн өмнөд