УИХ-ын гишүүн, ТББХ-ы дарга А.Бакей, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, аймгийн Засаг дарга Х.Дармен болон бусад албаны хүмүүс Ногооннуур сумын нутагт орших "Дулаан хар"  цайр, хар тугалганы уурхайн ашиглалтын өмнөх бэлтгэл ажилтай танилцлаа. Одоогоор уурхайн агааржуулалт мөн хүдрийн нөөцийг тогтоох, олборлолтонд бэлтгэх болон уулын баяжуулах үйлдвэр, ажилчдын хотхон барьж эхэлсэн байна.