Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сүүлийн  хоёр жилийн хугацаанд дугуйн хэрэглээ долоо дахин нэмэгдэж, унадаг дугуйн замуудтай болж эхэлсэн гээд тодорхой үр дүн гарч байгаа билээ. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингаравын урд зам, Архангай, Орхон, Ховд аймаг, мөн зуслангийн зарим чиглэлд хүртэл унадаг дугуйн замтай