Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд “Их чулуут” ХХК-ийн мал нядалгааны газарт энэ онд хийсэн гурван удаагийн хяналт шалгалтаар шаардлага хангаагүй байгааг тогтоожээ. Тухайлбал, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, албан шаардлагаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, нядалгааны газрын урсгал зохион байгуулалтыг шаардлагад нийцүүлэн өөрчлөөгүй, мал эмнэлэг, ариун