М.ХҮСЛЭН Украины зүүн хэсэгт салан тусгаарлагчдын үйл ажиллагаа идэвхжсээр байна. Донецк хотод Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид хотын төв телевизийг эзлэн авчээ. Тэд телевизийн байранд өөрсдийнхөө зарлан тунхагласан “Донецк ард улс”-ын гэх далбаагаа мандуулсан байна. Телевизийг эзлэн авагчид Украины улсын телевизүүдийг эфирт цацахаа зогсоож, Оросын сувгуудыг дамжуулахаа мэдээлжээ. Уржигдар Донецк хотын төв