Бидний хэлж заншсанаар дунд Дарь-Эх буюу Сүхбаатар дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэр дэх буйдхан намгархаг талд төмөр хашаагаар хүрээлүүлж, өнгө өнгийн хадаг уясан нэгэн рашаан бий. Энэхүү рашааныг Дондогдулам хатны рашаан хэмээн нэрлэдгийг нийслэлчүүд андахгүй. Нэрээсээ эхлэн үүх түүх хуучлах энэхүү рашааныг нийслэлийн иргэд төдийгүй хаа холын орон нутгийн иргэд