Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Уг шинжилгээгээр хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар комиссоос өнгөрөгч наймдугаар сард мэдээлсэн. Олны дунд шуугиан дэгдээсэн наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдын хувьд өөрийг нь гүтгэсэн хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан бол нөгөө бөх нь шинжилгээний дүнгээ хүлээн