Ардчиллын гурав дахь давалгаа Ази тивийн даруухан Монгол Улсыг нөмрөн авснаас хойш эдүгээг хүртэлх 30 жилийн хугацаанд манай улсад өөрчлөгдөөгүй, өнгө төрхөө солиогүй зүйл үлдээгүй билээ. ЗХУ задран унасан тэр үеэс хойш нийгмийн суурь үнэт зүйлээ солих эрсдэлтэй алхмыг нэгэнт хийсэн бусад пост коммунист орнуудын адилаар монголчууд эдийн засгийн хямрал,