Ирэх сарын гурван, дөрвөнд Улаанбаатар хотноо Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа-2015" олон улсын чуулга уулзалт  болно. Энэ удаагийн чуулга уулзалт “Популизмгүй уул уурхайн төлөө” уриан дор болох бөгөөд уулзалтын үеэр Монгол Улсын бизнесийн эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлууд, төсвийн бодлого ба бизнесийн эрх чөлөө зэргийг түлхүү хэлэлцэх гэнэ.