Төрийн ажил үйлчилгээг тендер нэрийн дор хуваарилдаг болсон нь нэг талдаа авлига, хээл хахуулийг цэцэглүүлж, нөгөө талдаа тендерийн монополь компаниудыг төрүүлдэг болсон олон баримт бий. Олон тэрбум төгрөгийн  тендерийн цаана иргэдийн татварын мөнгө үр дүнгүй үрэгдэж, хэн нэгэн, хэсэг бүлэг нь хожиж, үр дүнд нь нийтээрээ хохирч байдаг. Засгийн газраас  зарласан