АН-ын даргын сунгаа энэ өдрүүдэд үргэлжилж байна. Намын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон сайд асан Л.Гантөмөр нар нэр дэвшиж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд намын даргын төлөө дээр дооргүй тэмцэлдэж байсан АН-ынхан намаа шинэчилж, нээлттэй болгох туйлын мэргэн санаа олсон нь намын даргаа хурлаар биш гишүүдийнхээ