Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ жилээс 1924 онд хамгийн сүүлд зохион байгуулсан Даншиг наамдыг сэргээн зохион байгуулах шийдвэр гаргасан. Даншиг наадмын жороо морины уралдааны тусгай байрыг Сэлэнгэ нутгийн бүсгүй эзэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Зоригт ирэх жилээс даншгийн мисс шалгаруулж, тэргүүн байр эзэлсэн гоо бүсгүйг 50 сая төгрөгөөр урамшуулна гэж цахим хуудсаараа мэдэгдлээ.