Өнгөрсөн долоо хоногт нэгэн сайхан үйл явдал боллоо. Юу гэвээс биширч хүндэлж явдаг анд Дадли маань умгар гэрт минь гэгээ татуулан зочилж оройн зоог хамдтаа барилцаж сайхан хууч хөөрлөө. Сайхан байлгүй ч яахав. Ахмад хүнээс туулж өнгөрүүлсэн амьдралынх нь баялаг туршлагаас нь ч, эрдмийн оргилд хүрч оройлсон түүхийг нь ч