Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өнгөрсөн оны сүүлээр фэйсбүүкээрээ лайв хийж, өөрийнхөө төрсөн өдрөөр цуг архидан согтуурсан хүүхдүүд нь нийлэн намайг хүчиндсэн хэмээн зарласан. Улмаар тэдгээр хүүхдүүдийг улс төр, бизнесийн хүрээний томчуудын хүүхэд хэмээсэн юм. Дээрх үйл явдалтай холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн газраас Г.Номуундарийг сэтгэлзүйчийн хамт гэрчийн мэдүүлэг авсан байна.