Г.Долгормаа: Рентген шинжилгээнд дур мэдэн орох, 0-5 насны хүүхдийг ойрхон давтамжтай хамруулахаас зайлсхийх хэрэгтэй
Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Цөмийн технологи-Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сарын аяныг өрнүүлж байгаа билээ. Энэ хүрээнд хийгдэж байгаа ажил болон цацрагийн үүсгүүртэй холбоотой тусгай зөвшөөрөл, түүнийг тойрсон асуудлаар цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Г.Долгормаатай ярилцлаа.
-Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгодог. Манай улсад энэ чиглэлээр үйл