Мэргэжил бүхэн сайхан гэж нэг сайхан хэлц үг бий. Улс орны маань эдийн засгийн салбарыг нэгэн жарнаар тогтохгүй хугацаанд “ширлэх” уул уурхайн салбарт залуу  насны амьдралаа зориулсан Монгол Улсын Гавьяат, ахмад уурхайчин Г.Галбадрахтай уулзаж ярилцлаа. Тэрбээр Увс аймгийн хар Тарвагатай, Өмнөговь аймгийн Таван толгой, Төв аймгийн Төгрөг нуур, Алтайн хүдэр