УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Нэгдсэн Үндэстний Байгууллагуудын хамтарсан багийнхныг хүлээн авч уулзлаа. Хамтарсан багийнхан  энэ сарын 7-11-нд Монгол Улсад албан айлчлал хийж байгаа юм. Айлчлалын багт НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөгжлийн хөтөлбөрөөс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл багтсан