Т.БАТСАЙХАН   “Танихгүй цэцгийн үр” номоороо утга зохиолын дээд шагнал “Алтан өд” хүртсэн яруу найрагч Г.Баяртай ярилцлаа.  -Идэр есийн хүйтэн эхэллээ. Энэ цаг үе танд ямар мэдрэмж хайрладаг вэ. Онгод орох уу. Эсвэл дургүй талдаа юу? -Яагаад ч юм бэ би өвлийн улиралд дургүй. Нэг л айдастай санагддаг. Дүнсгэр саарал өдрүүд миний амьдралд ноёрхож