Итгэл даах эр
Түүний тухай бичих гэж өөртэй нь уулзах, хүмүүстэй ярилцах, магтаалын гоё үг эрж хайхын шаардлага надад огтоос алга. Тэр угаасаа "нээлттэй” нэгэн болохоор сэтгүүлч миний нүдэнд яаж тусдагийг л бичье. Нэг их амьсгаа дээртэй явмаар бачуурам ажилтай хэрнээ ер бусын тайван, зэрвэс харьцахад их зантай мэт харагддаг хүмүүс байдаг даа.