Үүр хаяараа ч үгүй байхад Гүнз сэрэв. Үдэш хүүгээ унтуулчихаад, салхинд гарсан эхнэр нь шөнө дундаас хойш орж иржээ. Одоо жигдхэн амьсгалаад унтаж байна. Хацарт нь эрүүл цус гэрэлтэн туяарч байгаа даа хэмээн төсөөлөхдөө Гүнз залуу эхнэртээ хайр хүрч инээмсэглэв. Эхнэр нь хөнжлөө дэлгэн шургах зуураа амандаа ямар нэгэн дуу гүнгэнэн