Баар нээгдэснээр гэмт хэргийн тоо эрс өсчээ
Баар, цэнгээний газрууд 04:00 цаг хүртэл ажиллах болсноор согтуугаар болон гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл нэмэгдэх болжээ. Цагдаагийн байгууллагад хоногт дунджаар 1000-1100 орчим дуудлага бүртгэгддэг байсан бол шөнийн цэнгээний газар, рестораны үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлснээр хоногт 1200-1300 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдэж, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн зөрчил эрс нэмэгдсэн