Вакцин авах асуудлаар Европын холбооны улсуудтай хамтран ажиллана
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеатай цахим уулзалт хийжээ.
Уулзалтын үеэр Монгол, ЕХ-ны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Мөн Монгол Улс, ЕХ-ны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны 20 дугаар хуралдааны мөрөөр 2021 онд хэрэгжүүлэх ажил, ЕХ-ны 2021-2027 оны хөгжлийн тусламжийн тэргүүлэх чиглэлийг хоёр талын урт хугацааны бодлоготой