Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг өчигдөр /2020.04.22/ 23 цагийн орчимд хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ирэх даваа гарагт уг замыг нээнэ. Гурвалжингийн гүүрний гурван холбоосоос гадна замыг тэр чигт засварлах шаардлагатай байгаа учраас Нийслэлийн авто замын газраас засварын ажлыг хийхээр болжээ. Засварын үеэр урдаасаа хойшоо буюу