Сэржмядагийн шүүдрийг мөнгөн жүнзэнд бялхаагаад Салхи ганцхан ноолдог ноён сарьдгийг тулаад Саран болоод ододтой давхар тулган Сийчүүлсэн дэлхийгээ өмөөрч үгээ би хэлэх гэсэн юм Надад гуниг төрөөд байна Дэндүү гэмээр гоо охид минь цэцэгсээ өмөлзүүлж Даашинзныхаа хормойгоор үүрд баяртай гэж ирэмчхээд Харьд хадамлахаар одоход булингартсан цус нүдэнд минь тороод Хатирч халиун мориндоо дуу исгэрэнхэн хатируулахад минь Хатан дөрөө шүргэсэн