Монголчууд үнэгүй юманд “нугасгүй” ч түүнийгээ хадгалах, хамгаалахдаа маруухан гэдгийг нийслэлд гаднын хөрөнгө, хандив тусламжаар байгуулсан нэрэмжит гудамжуудыг хэрхэн арчилж, хамгаалж буйгаас харж болно. Нийслэлийн хэмжээнд 167 гудамж талбайг алдар гавьяаг мөнхлөх, тухайн газар нутгийн байршлын түүхэн нэршлийг хадгалах зорилгоор нэршүүлэн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэжээ. Түүний 10 нь улаанбаатар хоттой ахан