Еврогийн бүсийн Сангийн сайд нар Грект зээл олгохоор шийдвэрлэлээ
АФИН. /ВВС/. Еврогийн бүсийн Сангийн сайд нар Грект тусламжийн зээл олгож, өрийг хөнгөлөхөөр тохиролцсон байна.
Брюссель хотноо болсон хэлэлцээний дараа Сангийн сайд нар Грект 10.3 тэрбум еврогийн зээл олгохоор тохиролцжээ. Грекийн парламент олон улсын зээлдүүлэгч байгууллагуудын тавьсан шаардлагын дагуу зардлаа танаж, татвараа нэмэх арга хэмжээ авснаар энэхүү зээлийг авах боломжтой болсон
- No comment
- Categories: Дэлхийн дахинд (7), Мэдээлэл