Эдийн засагт бодит байдлыг хэдий чинээ нууж далдална тэр хэрээр хожим нийгэмд учруулах хор хөнөөл нь их байдаг. Гэхдээ энэ нь манай зарим улстөрчдөд хамаагүй бололтой. Ялангуяа сонгууль дөхсөн өнөө цагт энэ асуудал илүү тодорч байна. Монголд хямрал нүүрлээгүй, бүх зүйл болж байна, асуудалгүй сайн байна гэж хошгируулах эрх баригчид