Зүүн аймгуудад шүлхий өвчнөөс болж өндөржүүлсэн хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас оюутнууд хөл хорионд орж, сургуульдаа явч чадахгүйд хүрээд байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хөл хорионоос зайлшгүй гарах шаардлагатай иргэдэд ариутгал хийж өвчний голомтоос гаргасан байна. Үүнд Сүхбаатар аймгийн Наран сумын 148, Онгон сумын 145 иргэнийг нэгдсэн журмаар голомтоос гаргажээ. Одоогоор хөдөлгөөнийг