УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хууль хяналтын байгууллага хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан худал мэдүүлэг, тайлбар өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд ХЭДС-гаас хамаарал бүхий этгээддээ их хэмжээний хүүгүй мөнгө зээлэхэд түүнийг нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. Энэ мэт шалтгаанаар