УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ-ын намрын чуулганы завсарлагаар та ямар ажил амжуулав? -Намрын чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллалаа. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрог 19 хороотой. Нэг хороонд нэг өдрийг зориулан, иргэд сонгогчидтойгоо уулзсан. Мөн жижиг дунд бизнес эрхлэгч болон хэсгийн ахлагч нартай уулзаж, санал бодлыг нь сонслоо. Энэ хугацаанд 1000