Төрийн хамгаалалтын албанаас УИХ-ын гишүүдтэй холбоотой санал, гомдлоо УИХ-ын даргад хүргүүлжээ. Тиймээс өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах талаар албан шаардлага явуулсан байна. Уг бичигт “Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэх, цүнх,