УИХ-ын дарга  чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн ирцийг хангалттай төвшинд хүргэхийн тулд хурууны хээгээр бүртгэх шинэ журмыг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Шинэ журам ирэх пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас эхлэн мөрдөгдөх аж. Чуулганы хуралдаанд оролцох гишүүн эхлээд хурууны хээгээ бүртгүүлж, дараа нь УИХ-ын даргаас картаа авснаар хуулийн төсөлд санал өгөх эрхтэй болох юм