Төрийн албаны зөвлөлийн 16 дугаар хуралдаанаар сонгон шалгаруулалтад тэнцсэн О.Ганбатыг Гаалийн ерөнхий газрын даргаар, Л.Баатарыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлжээ. Мөн УБЕГ-ын Бүртгэлийн хяналт, улсын бүртгэлийн архив, хяналт шинжилгээ, дотоод аудитын асуудал хариуцсан дэд даргаар Р.Даваадорж, Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан дэд