Гудамжинд бусдын гар утсыг залилах тохиолдол ихсэж байна
Цагдаагийн байгууллагад бусдыг дээрэмдэх булаах, залилах хэрэг их бүртгэгдэж байна. Тухайлбал, гудамжинд бусдын гар утсыг залилсан хэд хэдэн хэрэг зөрчил бүртгэгджээ.
Ихэвчлэн худлаа хэлж “Мөнгийг нь өгнө. Гар утсаараа ганц яриулчихаач” гэж хэлээд гар утсыг нь булааж зугтаасан байна.
Тиймээс танихгүй хүнд гар утсаа өгөх, худлаа үгэнд итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.
О.Гэрэл
Оллоо.mn
- No comment
- Categories: Мэдээлэл, Нийгэм