Яаралтай үзлэгийн өрөөний үүдэнд тэвдэж сандарсан, уурлаж унтууцсан хүмүүс бөөгнөрнө. Тэдний дунд тавь гаруй насны эмэгтэй халтирч унаад, тохойгоо гэмтээсэн тул эмчид үзүүлэхээр дугаарлан зогсож байлаа. “Хөгшин хүн хаана ч гишгэсэн мэдээтэй байхгүй бол хэцүү юм. Дэлгүүр орох гэж яваад ийм болчихлоо” гэсээр эмчид үзүүлэв. Азаар хүнд гэмтээгүй бололтой, боолт