Помпейн археологийн газраас нэгэн шинэ, сонирхолтой олдвор илрүүлснээ Италийн албаныхан өчигдөр зарлажээ. Нийтийн тооллын 79 онд Везуви галт уул дэлбэрэх үед нэгэн эр зугтаж яваад асар том чулуунд дарагдаж үхснийг батлах олдвор илэрсэн нь энэ юм байна. Өчигдөр Помпей хотын захиргааныхан олдворын гэрэл зургийг сэтгүүлчдэд үзүүлжээ. Зургаас харвал 30 гаруй насны эрийн