Газрын тос олборлогч улсууд үйлдвэрлэлээ багасгахаар санал нэгдэв
Пүрэв гарагт эхэлсэн уулзалтаараа ОРЕС+ орнууд газрын тос олборлолтоо тав, зургаадугаар сард хоногийн 10 сая баррелиар буулгахаар санал нэгджээ.
Жилийн эцэс хүртэл хоногийн найман сая баррелиар хорогдуулан барих ба цаашлаад 2022 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл олборлолтоо хоногийн зургаан сая баррелиар буулгах ажээ.
Үүний зэрэгцээ уг тохиролцоо нь Мексикийн оролцоотойгоор хүчин төгөлдөр болох ажээ.