Хууль хяналтынхан дунд "өндрөө авах" гэсэн хэллэг байдаг. Энэ нь аливаа хэргийг хэвлэлээр шуугиулж, олны анхаарлын төвд авчрах гэсэн утгатай. Гэхдээ эл хэллэгийг хууль хяналтынхан дундаас өмгөөлөгч нар чадамгай ашигладаг. Харин мөрдөн байцаагч, шүүгч нар жийрхдэг ч сайн "өндөр авахуулж" чадвал хэргийг өөрийнхөө үйлчлүүлэгчийн талд нааштай шийдүүлэхэд нөлөөлж чаддаг гэдэгт