Нэг их баян, тэгээд эрх мэдэлтэй нөхөр “Монголчууд хэтэрхий тансаглалд дуртай болчихож” гэх утга бүхий зүйлийг ярьсан даа. Яах вэ, түүний ярьсан зүйлийн өнцөг нь зөв. Харин яаж зөвөөр илэрхийлэхээ л мэдээгүй юм. Түүнээсээ болж багагүй зэмлэл хүртсэн, хүмүүсээс. Ер нь бол монголчууд нийтээрээ, хэр чадлынхаа хэрээр бие биетэйгээ барьцаж, өрсөлддөг