Шинэчлэлийн Засгийн газар анх байгуулагдах үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Манай сайд нар жилдээ хоёроос илүү гадаадад явахгүй” гэж хэлж байсан. Ерөнхий сайдын энэ амлалтын хэрэгжилтэд хяналт тавихаар сэтгүүлчид сайд нарын хэзээ, хаашаа явсныг нь тоолдог байлаа. Өмнөх жил бараг бүх сайд нар лимитээ хэтрүүлж хамгийн багадаа 5-6 удаа гадаадад айлчилсан байдаг.