Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргаж  нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Авлигатай тэмцэх газраас эдгээр 17 шүүгчийг Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Энэ хэрэгт холбогдуулан Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбааг анх шалгаж байсан. Л.Бямбаа Салхитын мөнгөний ордыг