Олон улсын карго үйлчилгээний бараа замдаа тоногдож, хэдэн зуун хохирогч хэнд хандахаа мэдэхээ байсан хэрэг мандлаа. Германы IFCC тээвэр зуучийн байгууллагаас өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол руу ачуулсан чингэлэгтэй барааг замд нь Беларусь улсын Брестийн гаалийнхан хориотой бараа тээвэрлэж яваа гэх үндэслэлээр шалгасан байна. Эцэстээ шалгуулсан бус хулгайчдад тоногдсон шинжтэй галт тэрэгнээс буужээ.