Б.Даш-Ёндон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа нийслэл дэхь В.И.Лениний хөшөөг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргасан тухай “Нийслэл таймс” сонин 26-ны өдрийн дугаартаа мэдээлжээ. Ингэх болсны гол учир нь “энэхүү хөшөө дурсгалын суурь бэхэлгээ муудсан” гэнэ. Уг нь суурь бэхэлгээг нь ядах юмгүй