Н.МӨНХЖИН Иракийн цөөнхийн эвслийн гүйцэтгэх хорооны гишүүн Виллиам Варда “АВС”-д ярьж байна. -Жихадист хөдөлгөөн Ирак дахь христос шашныг устгахаар заналхийлж байна уу? -Жихад босогчдод эзлэгдсэн хот, тосгодоос  христосууд хөөгдөж, орон сууцыг нь сүйтгэж, эзэлж, эмэгтэйчүүдийг нь хүчирхийлж байна. Христос сүмүүдийг шатааж байна. Ирак дахь христианизм мянган жилийнхээ түүхэнд хамгийн хүнд бэрх үедээ ирээд