Замын цагдаагийн газ­раас нийслэлд 140 мянга орчим автомашин байдаг гэх судалгаа гаргажээ. Гэхдээ дийлэнх нь эвдрэлтэй. Учир нь монголчуудын 60 хувь нь гадаадаас оруулж ирсэн хуучин машин унадаг. Дээрээс нь хотын энхэл донхолтой замаас болж ямар ч сайн, шинэ тэрэгт жилийн дараа дуу орж, амортизаторыг нь солихоос өөр аргагүй болдог