Энэ удаагийн дугаарын зочноор МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Эрдэнэсолонгыг урилаа. -Саяхан “Ирээдүйн дурсамж” номоо гаргаж, зохиогчийн гарын үсэгтэй худалдаагаар нээлтээ хийсэн нь хүмүүсийн анхаарлыг татлаа. Ингэхэд номоо яагаад ингэж нэрлэв, ямар хугацаанд бичив? -Сүүлийн 15 жилд бичсэн шүлэг, өгүүллэгүүдээ эмхэтгэж ном гаргалаа. Номд “Ирээдүйн дурсамж” гэсэн өгүүллэг бий. Тэр өгүүллэг энэ номын