УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой асуудлаар Ерөнхий прокурорт хандаж буйгаа хэлсэн байна. Тэрбээр “Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ хүний үхэлд намайг буруутгасан. Онц ноцтой хүн амины хэрэгт гүтгэгдэнэ гэдэг чинь хэцүү. Тиймээс Ерөнхий прокурорт хандаж хүсэлт гаргаж байна.