ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Янтай ярилцлаа. -Эдийн засаг хүнд хэвээр байна. Та үүний шалтгаан, гарах гарцын талаар ямар бодолтой байна вэ? -Монголын эдийн засаг өмнө нь 17 хувийн өсөлттэй байсан. Тэр өсөлт бодит байдал биш хөөс байжээ. Одоо эдийн засаг байнга уруудаж байна. Ер нь манайд гадаад орчны нөлөөлөл нь бага.